Greeting

МУБИС-ийн харьяа ЕБС-ийн  он цагийн товчоо

2014-2015 оны хичээлийн жил:

  • Захирал МУГБ Д.Цэцэгээ
  • Нэршил – МУБИС-ийн Лицей сургууль
  • Х-ХII ангийн 2 бүлэг 8 багш 20 сурагчтай

2015-2016 оны хичээлийн жил:

  • Нэршил – МУБИС-ийн харьяа Ерөнхий Боловсролын Сургууль
  • I-XII ангидаа элсэлт авч 13 бүлэгт 100 гаруй сурагч
  • Бага ангиудад англи хэл, шатрын сургалт
  • Өдөр өнжүүлэх бүлэг

2016-2017 оны хичээлийн жил:

  • I-XII ангийн 16 бүлэгт 250 гаруй сурагчтай
  • Бага ангиудад STEAM  сургалт
  • STEAM боловсролын үндэсний сургагч багш 4
  • Гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд 3 багш Япон,  1 багш Энэтхэг улсад мэргэжил дээшлүүлэв.
  • Улсын хэмжээнд зохион байгуулагдсан байгалийн ухааны цахим хичээлийн уралдаанд бага ангийн багш нар тэргүүн байр эзлэв.

 

2017-2018 оны хичээлийн жил:

  • Захирал Ph D М.Мөнхбаатар
  • I-XII ангийн 18 бүлэгт 370 гаруй сурагчтай
  • STEAM сургалтын үйл ажиллагаагаа улс, нийслэл, дүүргийн хэмжээнд танилцуулсан.
  • STEAM боловсролын үндэсний сургагч багш нар улсын хэмжээний сургалтыг 6 удаа зохион байгуулсан.
  • Бага ангийн сурагчдад зориулсан 5 төрлийн гарын авлага, ном зохион хэвлүүлж сургалтанд нэвтрүүлэв.
  • I-XII ангийн судлагдахуун тус бүрийн сургалтын хөтөблөрийн шинэчлэн боловсруулж ном болгон хэвлүүлэв.
  • МУБИС-ийн нийт 201 дадлагын оюутанд зөвлөн тусалж ажиллав.
  • Улс, нийслэл, дүүргийн хэмжээний эрдэм шинжилгээний хурлуудад нийт 15 багш амжилттай оролцсон байна.
  • МУБИС-ийн харьяа ЕБС-ийн нэрэмжит Эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг нийслэлийн бага боловсролын багш нарын дунд  “Бага боловсролын математикийн хичээлийн агуулга, арга зүйг сайжруулах нь” сэдвээр зохион байгууллаа.
  • Сургуулийн “Ур чадварын уралдаан”, “Эрдэм шинжилгээний хурал”-ыг анх удаа зохион байгууллаа.

2018-2019 оны хичээлийн жил:

  • I-XII ангийн 21 бүлэгт 460 гаруй сурагчтай
  • Сургуулийн өргөтгөлийн байрны нээлт болж  биеийн тамирын заал, номын сан, 6 кабинет шинээр ашиглалтанд орлоо.
  • СБД-ийн шилдэг багшаар бага ангийн багш С.Хэрлэн шалгарав.
  • Сурагч солилцоо хөтөлбөрийн хүрээнд БНСУ, БНХАУ руу ахлах ангийн сурагчид явж  олон орны хүүхдүүдтэй танилцан гадаад хэлний мэдлэгээ дээшлүүллээ.
  • БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын монгол сургуулиудын туршлага судлах, солилцох үйл ажиллагаанд 12 багш хамрагдлаа.
  • БНСУ-ын Жинжү Боловсролын их сургуультай хамтран ажиллах гэрээний дагуу 4 багш тус сургууль дээр очиж мэргэжлээ дээшлүүлэв.
  • “Танхимын сургалтыг зайнаас ажиглах лаборатори” байгуулан судалгаат болон туршилт хичээл, үзүүлэх сургалтуудыг зохион байгуулж эхэлсэн.
  • Булган аймгийн Баяннуур сумын дунд сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж  “Сурагч, багш солилцоо хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүллээ.

2019-2020 оны хичээлийн жил:

  • I-XII ангийн 24 бүлэгт 680 гаруй сурагч хичээллэж байна.
  • “Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах индексийн урамшуулал олгох” журмын дагуу зохион байгуулсан шалгаруулалтанд амжилттай оролцож БАТЛАМЖ, мөнгөн шагнал
  • Нийслэлийн сургуулиудын дунд зохион байгуулагдсан “Хүүхдийн эрх, хөгжил хамгаалал” аянд амжилттай оролцож ӨРГӨМЖЛӨЛ мөнгөн шагнал
  • СБД-ийн шилдэг багшаар бага ангийн багш Д.Цэрмаа, биологийн багш Ж.Гүррагчаа нар шалгарав.
  • II-YII  ангид “Raz plus”, II-XII ангид “Code & Typing” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.
  • Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Бидний бүтээл сансарт” уралдаанд  8-р ангийн сурагчид тэргүүн байр эзлэв.
  • Хөгжмийн 2, технологийн 2, мэдээлэл зүйн кабинет, бүжгийн танхим, монгол ёс заншлын өргөө, шатрын клубыг шинээр  байгууллаа.
  • БНСУ-ын Дэжон хотын БГ Монгол улстай хамтарч хэрэгжүүлж буй Болоьсроын мэдээллийн технологийн хамтын ажиллагааны хүрээнд  тохижуулсан “Смарт “ танхим нээлтээ хийлээ.
  • Орчин үеийн иж бүрэн хими, физик, математикийн кабинеттай боллоо.
  • Бага ангийн сурагчдад зориулсан смарт ангийг байгуулж code, typing, англи хэлний хичээлийг явуулж байна.

ЭЛСЭЛТ

МУБИС-ийн харьяа ЕБС–д элсэн суралцах сурагчдыг жил бүрийн 4-р сарын 15-аас эхлэн   бүртгэнэ.

МУБИС-ийн харьяа ЕБС-ийн элсэлтийн  журам

1. МУБИС-ийн харьяа ЕБС-д шинээр сурагч элсэхэд энэхүү журмыг баримтална.

2. МУБИС-ийн харьяа ЕБС–д элсэн суралцах сурагчдыг жил бүрийн 4-р сарын 15-аас эхлэн  бүртгэнэ.

3. Элсэн суралцахад хамран сургах тойрог хамаарахгүй.

4. 1-р ангид элсэн суралцах сурагчдад бэлтгэл ангид хамрагдсан байх шаардлагыг тавих бөгөөд бэлтгэл ангийн сургалт 5-р сарын эхний 2 долоо хоногт тодорхой төлбөртэйгээр зохион байгуулагдана.

5. Тус сургуульд шилжин ирсэн 2-11–р ангийн сурагчдаас “Математик”, “Англи хэл”, “ Монгол хэл”, “Байгалийн ухаан” зэрэг хичээлийн шалгалт авна. Шалгалт өгсөн сурагчийн тест даалгаврын гүйцэтгэлийн үр дүнг үндэслэн анги бүлэгт хуваарилах шийдвэрийг сургалтын менежер гаргана.

6. Шалгалтын үр дүн болон түүнд хийсэн багшийн анализыг эцэг эх болон суралцагчдад тусгайлан танилцуулж, хамтран ярилцаж гуовалсан гэрээ хийсний  үндсэн дээр хичээллэх арга замаа тодотгож хичээлийн жилийн явцад мөрдөж ажиллана.

7. Тус сургуульд шинээр элссэн сурагчид нь сургалтын менежерт холбогдох баримт бичиг, судалгааг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөж баталгаажуулан өгөх үүрэгтэй.

8. Анги дүүргэлтийн хэмжээ стандарт тоог  давсан тохиолдолд сурагч элсүүлэх үйл ажиллагааг зогсооно.

9. Сургуулиа сонгох шийдвэр гаргасны дараа гэрээ байгуулснаас хойш 2 долоо хоногийн хугацаанд багтаан сургалтын төлбөрөө журмын дагуу хийх үүрэгтэй. Тухайн хичээлийн жилийн эхэнд, шилжин ирсэн болон нийт суралцагчид сургалтын төлбөрийг 09 сарын 01-ны дотор 50%-ийг, 12-р сарын 31-ний дотор үлдсэн 50%-ийг төлнө.

10. Тус сургуульд элсэн орсон сурагчид тэдний эцэг, эх, асран хамгаалагчдад сургуулийн сургалтын онцлог, хичээлийн хуваарь, сургуулийн дүрэм, журмыг сургалтын менежер, ангийн багш нар танилцуулах үүрэг хүлээнэ.

11. МУБИС-ийн харьяа ЕБС–ийн дүрэм, хичээлийн жилд мөрдөх журам, үйл ажиллагааны онцлогийг хүлээн зөвшөөрч, тус сургуульд элсэн суралцаж байгаа суралцагч, тэдний эцэг эхтэй сургуулийн захиргаанаас гурвалсан гэрээ байгуулж ажиллана.

12. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна:

  • Төрсний гэрчилгээний хуулбар
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Цээж зураг 1 хувь
  • Хувийн хэрэг / шилжиж ирж буй тохиолдолд /
  • Анкет бөглөх

13. Элсэгчдэд тавих шаардлага

  • Элсэн орох ангид суралцах насны ангилалд хамрагдсан байх
  • Элсэн орох ангиас өмнөх боловсролыг бүрэн эзэмшсэн байх
  • Сургалтын төлбөрийг цаг тухайд нь төлөх боломжтой байх
  • Сургуулийн дотоод журмыг дагаж мөрдөхийг зөвшөөрсөн байх