МУБИС-ийн харьяа ЕБС-ийн он цагийн товчоо
2014-2015 оны хичээлийн жил:
- Захирал МУГБ Д.Цэцэгээ
- Нэршил – МУБИС-ийн Лицей сургууль
- Х-ХII ангийн 2 бүлэг 8 багш 20 сурагчтай
2015-2016 оны хичээлийн жил:
- Нэршил – МУБИС-ийн харьяа Ерөнхий Боловсролын Сургууль
- I-XII ангидаа элсэлт авч 13 бүлэгт 100 гаруй сурагч
- Бага ангиудад англи хэл, шатрын сургалт
- Өдөр өнжүүлэх бүлэг
2016-2017 оны хичээлийн жил:
- I-XII ангийн 16 бүлэгт 250 гаруй сурагчтай
- Бага ангиудад STEAM сургалт
- STEAM боловсролын үндэсний сургагч багш 4
- Гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд 3 багш Япон, 1 багш Энэтхэг улсад мэргэжил дээшлүүлэв.
- Улсын хэмжээнд зохион байгуулагдсан байгалийн ухааны цахим хичээлийн уралдаанд бага ангийн багш нар тэргүүн байр эзлэв.
2017-2018 оны хичээлийн жил:
- Захирал Ph D М.Мөнхбаатар
- I-XII ангийн 18 бүлэгт 370 гаруй сурагчтай
- STEAM сургалтын үйл ажиллагаагаа улс, нийслэл, дүүргийн хэмжээнд танилцуулсан.
- STEAM боловсролын үндэсний сургагч багш нар улсын хэмжээний сургалтыг 6 удаа зохион байгуулсан.
- Бага ангийн сурагчдад зориулсан 5 төрлийн гарын авлага, ном зохион хэвлүүлж сургалтанд нэвтрүүлэв.
- I-XII ангийн судлагдахуун тус бүрийн сургалтын хөтөблөрийн шинэчлэн боловсруулж ном болгон хэвлүүлэв.
- МУБИС-ийн нийт 201 дадлагын оюутанд зөвлөн тусалж ажиллав.
- Улс, нийслэл, дүүргийн хэмжээний эрдэм шинжилгээний хурлуудад нийт 15 багш амжилттай оролцсон байна.
- МУБИС-ийн харьяа ЕБС-ийн нэрэмжит Эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг нийслэлийн бага боловсролын багш нарын дунд “Бага боловсролын математикийн хичээлийн агуулга, арга зүйг сайжруулах нь” сэдвээр зохион байгууллаа.
- Сургуулийн “Ур чадварын уралдаан”, “Эрдэм шинжилгээний хурал”-ыг анх удаа зохион байгууллаа.
2018-2019 оны хичээлийн жил:
- I-XII ангийн 21 бүлэгт 460 гаруй сурагчтай
- Сургуулийн өргөтгөлийн байрны нээлт болж биеийн тамирын заал, номын сан, 6 кабинет шинээр ашиглалтанд орлоо.
- СБД-ийн шилдэг багшаар бага ангийн багш С.Хэрлэн шалгарав.
- Сурагч солилцоо хөтөлбөрийн хүрээнд БНСУ, БНХАУ руу ахлах ангийн сурагчид явж олон орны хүүхдүүдтэй танилцан гадаад хэлний мэдлэгээ дээшлүүллээ.
- БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын монгол сургуулиудын туршлага судлах, солилцох үйл ажиллагаанд 12 багш хамрагдлаа.
- БНСУ-ын Жинжү Боловсролын их сургуультай хамтран ажиллах гэрээний дагуу 4 багш тус сургууль дээр очиж мэргэжлээ дээшлүүлэв.
- “Танхимын сургалтыг зайнаас ажиглах лаборатори” байгуулан судалгаат болон туршилт хичээл, үзүүлэх сургалтуудыг зохион байгуулж эхэлсэн.
- Булган аймгийн Баяннуур сумын дунд сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж “Сурагч, багш солилцоо хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүллээ.
2019-2020 оны хичээлийн жил:
- I-XII ангийн 24 бүлэгт 680 гаруй сурагч хичээллэж байна.
- “Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах индексийн урамшуулал олгох” журмын дагуу зохион байгуулсан шалгаруулалтанд амжилттай оролцож БАТЛАМЖ, мөнгөн шагнал
- Нийслэлийн сургуулиудын дунд зохион байгуулагдсан “Хүүхдийн эрх, хөгжил хамгаалал” аянд амжилттай оролцож ӨРГӨМЖЛӨЛ мөнгөн шагнал
- СБД-ийн шилдэг багшаар бага ангийн багш Д.Цэрмаа, биологийн багш Ж.Гүррагчаа нар шалгарав.
- II-YII ангид “Raz plus”, II-XII ангид “Code & Typing” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.
- Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Бидний бүтээл сансарт” уралдаанд 8-р ангийн сурагчид тэргүүн байр эзлэв.
- Хөгжмийн 2, технологийн 2, мэдээлэл зүйн кабинет, бүжгийн танхим, монгол ёс заншлын өргөө, шатрын клубыг шинээр байгууллаа.
- БНСУ-ын Дэжон хотын БГ Монгол улстай хамтарч хэрэгжүүлж буй Болоьсроын мэдээллийн технологийн хамтын ажиллагааны хүрээнд тохижуулсан “Смарт “ танхим нээлтээ хийлээ.
- Орчин үеийн иж бүрэн хими, физик, математикийн кабинеттай боллоо.
- Бага ангийн сурагчдад зориулсан смарт ангийг байгуулж code, typing, англи хэлний хичээлийг явуулж байна.