Өнөөдөр Дэлхийн гар угаах өдөр тохиож байна.

Өнөөдөр Дэлхийн гар угаах өдөр тохиож байна.
“Дэлхийн гар угаах өдөр” өнөөдөр тохиож байна НҮБ-ын ерөнхий ассамблей 2008 онд жилийн бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг "Дэлхийн гар угаах өдөр" хэмээн тунхаглажээ.
Энэ өдөр нь дэлхийн сая сая хүмүүсийг аж төрөх зөв хэвшилд уриалан дууддагаар ач холбогдолтойд тооцдог. Учир нь эрүүл мэндээ хамгаалахад хүн бүрийн хийж чадах, хамгийн хялбар арга нь гараа савандаж угаах юм. Энэ нь нийт хүн амын, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт болон амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй.