ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ ТА ХҮҮХДИЙНХЭЭ СУРАЛЦАХ ЧАДВАРЫГ ДЭМЖЭЭРЭЙ

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ ТА ХҮҮХДИЙНХЭЭ СУРАЛЦАХ ЧАДВАРЫГ ДЭМЖЭЭРЭЙ
1. Тогтвортой байх
🔸Хүүхэд эрх, үүргээ ойлгон гэрийн даалгавраа хийх тогтмол цагийг тогтоож өгөөрэй.
🔸Гэртээ чимээгүй, гэрэлтүүлэг сайтай, анхаарал сарниулах зүйлгүй, аюулгүй орон зайг бий болгоорой.
2. Дэмжих орчин бүрдүүлж өгье
🔸Сурах бичиг, дэвтэр, бал, харандаа, цаас, тооны машин зэрэг шаардлагатай бүх материал бэлэн байгаа эсэхийг шалгаарай.
🔸Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг дэмжихийн тулд технологи(medle.mn, цахим контент, боловсролын нээлттэй цахим хуудас)-ийг ухаалгаар ашиглаж, суралцах чадварыг нь дэмжээрэй.
🔸Завсарлага авч хийхийг зөвлөөрэй. Ялангуяа бага насны хүүхдүүд даалгавар хоорондоо завсарлага авах шаардлагатайг анхаарч үзээрэй.
🔸Эрүүл хүнсээр хооллож, унтах цагт нь анхаараарай.
3. Шийдвэрлэгч биш харин зохицуулагч байж бие даасан байдлыг дэмжье
🔸Анги удирдсан болон судлагдахууны багш нартай харилцан нээлттэй мэдээлэл солилцох уулзалтад заавал оролцож байгаарай.
🔸Хүүхдийг бие даан аливаа шийдлийг олоход хүргэдэг асуултуудыг асууж, хариултыг бие даан хайж сурахад нь туслах зааварчилгаа, чиглүүлгийг өгч байгаарай.
🔸Хэрэв даалгавраа хийхдээ ачаалал авч байвал хэрхэн жижиг хэсгүүдэд хувааж хийж болохыг зөвлөөрэй.
🔸Гэрийн даалгаврыг нь тэдний өмнөөс хийлгүйгээр хамтран хийж байгаарай.
🔸Асуудал шийдвэрлэхэд дэмжин, урамшуулж байгаарай.
4 . Цагийн менежментийг ойлгуулъя
🔸Цаг хуваарилалтын ач холбогдлоор харилцан яриа өрнүүлж, өдрийн цагийн хуваарийг нь хамтран гаргаарай.
🔸Гэрийн даалгавар хийх хугацааг нь тодотгон эелдгээр хэлж ойлгуулаарай.
🔸Интернэт орчны цагийг анхаарч хэрэглээнд хяналт тавьж, хил хязгаарыг тогтоож өгөөрэй.
5. Эерэг орчинг бүрдүүлье
🔸Өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэхийн тулд зөв үйлдэл хийх бүрд нь урмын үг хэлж, эерэг хандлагыг төлөвшүүлээрэй.
🔸Хүчин чармайлтыг нь дэмжиж байгаарай.
6. Урам хугарах, сорилт бэрхшээлийг даван туулахад хамтдаа байгаарай
🔸Тулгарсан бэрхшээлийн талаар ярилцах, уур бухимдлаа биеэсээ зөв гадагшлуулах, зохицуулахад нь туслаарай.
🔸Тэдэнд тууштай байхын үнэ цэнийг ойлгуулах, хүнд хэцүү даалгавартай тулгарах үед хамт байгаарай.
7. Даалгавруудын гүйцэтгэлийг нь хяная
🔸Гэрийн даалгаврыг нь зөв, бүрэн гүйцэд эсэхийг тогтмол шалгаарай.
🔸Багшийн заасан хичээлийн тайлбарыг хүүхдээсээ сонсож ойлгосон эсэхийг нь нягтлаарай.
8. Гэрийн даалгавраас гадна өөрийгөө хөгжүүлэх, уншиж сурахыг дэмжье
🔸Гэрийн даалгавраа өдөр тутмын амьдралтай холбон ойлгоход нь туслаарай.
🔸Чөлөөт цагаа өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжээрэй.
🔸Сонирхлыг нь харгалзан секц, дугуйлан, дамжаанд явуулаарай.
🔸Гэр бүлийн тогтсон уншлагын цагтай болж ном унших зуршлыг бий болгож хэвшүүлээрэй.
9. Шаардлагатай стратегийг туршъя
🔸Багш нараас авсан санал хүсэлт, зөвлөгөө, мэдээлэлд тулгуурлан хүүхдийнхээ сурах арга барилыг/сонсож ойлгох, уншиж бичиж давтах, харж төсөөлөх, өөрөө туршиж оролцох гэх мэт/ нь тогтоон уян хатан байдлаар өөрчилж байгаарай.
🔸Хэрэв таны хүүхэд сурах үндсэн ур чадвараа олж чадаагүй хэвээр байвал нэмэлт дэмжлэг авахаас бүү эргэлзээрэй.
🔸Шаардлагатай бол мэргэжлийн байгууллагуудаас тусламж авах талаар бодож үзээрэй.