ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БҮТЭЦ: БИЕ ДААЛТЫН 7 ХОНОГ, ЦАХИМ СУРГАЛТЫН 7 ХОНОГ, УЛИРЛЫН АМРАЛТЫН ХУВААРЬ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БҮТЭЦ: БИЕ ДААЛТЫН 7 ХОНОГ, ЦАХИМ СУРГАЛТЫН 7 ХОНОГ, УЛИРЛЫН АМРАЛТЫН ХУВААРЬ

✅Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг баталсан бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд I-II анги 34 долоо хоног, III-V анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, X-XII анги 37 долоо хоног тус тус хичээллэнэ.

I УЛИРАЛ:
🔹Бие даалт: Нийслэл, орон нутаг: 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал
🔹Цахим сургалт /X-XII анги/ : Нийслэл, орон нутаг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал

I улирлын амралт:
✅Нийслэл:
🔸Бага I-II анги: 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал
🔸Бага III-V анги: 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал
🔸Дунд анги: 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал
🔸Ахлах анги: 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал

✅Орон нутаг:
🔸Бага I-II анги: 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал
🔸Бага III-V анги: 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал
🔸Дунд анги: 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал
🔸Ахлах анги: 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдийг дуустал

II УЛИРАЛ:

🔹Бие даалт: Нийслэл: 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал
🔹Орон нутаг: 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал

II улирлын амралт:
🔸Нийслэл: 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 4 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал
🔸Орон нутаг: 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал