Дэлхийн усны өдрийг угтаж БОАЖЯ-ны харьяа “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-өөс санаачлан, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Боловсролын ерөнхий газартай хамтран нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхны дунд илтгэлийн уралдаан зарлаж байна.
УРАЛДААНЫ ЗОРИЛГО: “Ус ба энх тайван” дэлхий нийтийн уриалгад нэгдэх, усны талаарх Монгол Улсын (Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай хууль зэрэг) хууль тогтоомжуудыг таниулах, байгаль хамгаалах хүсэл эрмэлзэлтэй хүүхэд залуусын дуу хоолойгоор дамжуулан нийгэмд эерэг нөлөө үзүүлэхэд “Дэлхийн усны өдөр”-т зориулсан илтгэлийн уралдааны зорилго оршино.
УРАЛДААНЫ СЭДЭВ: “Ус ба энх тайван” сэдвийн хүрээнд
• Ус бол амьдрал
• Ус бол хөгжил •
Ус ба эрүүл мэнд
• Ус ба хэрэглээ
• Ус бол бидний ирээдүй
ХАМРАХ ХҮРЭЭ
• Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид
ИЛТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
• Илтгэл нь дээрх сэдвийн хүрээнд байх
• Шинжлэх ухааны үндэслэлтэй байх
• Шинэлэг санааг дэвшүүлсэн байх
• Нийгмийн тулгамдаж буй асуудлыг хөндсөн байх
• Илтгэлийн үгийн тоо 1000-аас доошгүй байх
• Илтгэлийн мөр хоорондын зай 1.5, үсгийн өндөр 12 pt, Arial 12-оор бичих
• Илтгэлийн бичвэр үг, үсгийн болон техникийн ямар нэгэн алдаагүй, найруулга зүйн шаардлага хангасан байх
• Илтгэл тавих ур чадварыг тодорхой хэмжээгээр эзэмшсэн байх
• Зарласан хугацаанд багтаж илтгэлийг ирүүлэх
• Илтгэлийн төгсгөлд овог, нэр, сургууль, анги, утасны дугаараа тодорхой бичсэн байх Жич: Уг бүтээл нь өөр илтгэлийн уралдаанд оролцоогүй байх. УРАЛДААН ЯВАГДАХ ХУГАЦАА, ШАЛГАРУУЛАЛТ
• Илтгэлийг 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Tsengegusnuuts@gmail.com хаягаар хүлээж авна.
• Нэгдүгээр шат: Шүүгчид ирүүлсэн бүх илтгэлийг уншиж 10 илтгэлийг шалгаруулж, 3 дугаар сарын 18-ны өдрийн 16:00 цагаас өмнө шалгарсан эхний 10 илтгэлийн эзэнд мэдэгдэнэ. Энэ шатанд илтгэлийн агуулгад голлох үнэлгээг өгнө.
• Хоёрдугаар шат: Шалгарсан 10 илтгэлийн эзэн 2024 оны 3 дугаар сарын 19-ний 09:00 цагаас “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” /УТҮГ/-ийн их танхимд хүрэлцэн ирж, шүүгчдэд илтгэлээ сонсгосны үндсэн дээр шилдэг 5 илтгэлийг шалгаруулна. Энэ шатанд илтгэх ур чадварт голлох үнэлгээг өгнө. Шалгарсан 5 илтгэлийн эзэнд 2024 оны 3 дугаар сарын 22-ны 13:00 цагаас ШУТИС-ийн төв байрны урлаг зааланд болох “Ус ба энх тайван” өдөрлөг дээр шагналыг гардуулна. Эхний 3 илтгэлийн эзэн уг өдөрлөг дээр илтгэлээ тавина.
ШАГНАЛЫН САН
Тэргүүн байр -1 (Өргөмжлөл, 300,000₮
Дэд байр -1 (Өргөмжлөл, 220,000₮)
Гутгаар байр -1 (Өргөмжлөл, 160,000₮
Тусгай байр -2 (Өргөмжлөл, тус бүр 100,000₮)
ХОЛБОО БАРИХ Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан-9, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ, 208 тоот Утас: 70107644, 96070769 Цахим шуудан: Tsengegusnuuts@gmail.com Байгаль орчин, аялал жуулчлалын яам Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв Боловсролын ерөнхий газар Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль