АХУЙН ХҮРЭЭН ДЭХ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ, ХҮҮХДИЙГ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЪЯ...

АХУЙН ХҮРЭЭН ДЭХ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ, ХҮҮХДИЙГ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЪЯ...
👉Ахуйн хүрээн дэх хүүхдийн осол гэмтлийн түгээмэл шалтгаанууд:
🟢Уналт: Шат, тавцан, цонх зэрэг өндөр газраас унах;
🟢Түлэгдэлт: Халуун шингэн, хоол хүнс, цахилгаан хэрэгсэлд хүрэх;
🟢Химийн хордлого: Эмийн бодис, цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг санамсаргүй хэрэглэх;
🟢Цахилгааны осол: Залгуур, цахилгаан хэрэгсэлтэй буруу харьцах;
🟢Гадны биет залгих: Тоглоомын товчин зай, ээмэг гэх мэт гадны биет залгих;
‼Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийг ахуйн хүрээний осол гэмтэл, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж хүүхдэд тавих хараа хяналт, анхаарал, халамжаа бүү сулруулаарай.
Эх сурвалж: ГССҮТ