БОАЖЯ, БШУЯ, Швейцарын Хөгжлийн Агентлагын “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслөөс хүүхэд, залуучуудын тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх оролцоо, үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-ийн “Байгаль орчны залуу сурвалжлагч” хөтөлбөрийн Олон улсын уралдааныг НИЙТЛЭЛ, ГЭРЭЛ ЗУРАГ, ВИДЕО төрлөөр 11-22 насны хүүхэд, залуучуудын дунд үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.
Төрөл тус бүрт шалгарсан шилдэг бүтээлүүдийг Олон улсын уралдаанд оролцуулна.
“МИНИЙ МЭДЭХ АМЬД БАЙГАЛЬ” СЭДЭВТ ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААН 11-14 нас
УРАЛДААНЫ ЗОРИЛГО
Бидний эргэн тойронд дахь амьд байгаль, амьтан, ургамлыг ажиглах, байгаль, нийгэмтэй харилцах явцад өөрийгөө нээн таньж, ойр орчныхоо амьд биесийг хайрлан хамгаалах сэдлийг төрүүлсэн зургийг гэрэл зургийн агшинд буулган олон нийтэд сурталчлан, таниулахад чиглэгдэнэ.
ХАМРАХ ХҮРЭЭ, УРАЛДААНЫ ТӨРӨЛ
Үндэсний хэмжээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 11-14 насны сурагчдын дунд “Баримтат” болон “Зохиомжит” гэсэн 2 төрлөөр явагдана.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ http://ow.ly/plWE50E0S1A
“УСНЫ ҮНЭ ЦЭН, ҮНЭЛЭМЖ” НИЙТЛЭЛ БИЧИХ УРАЛДААН 15-18 нас
ЗОРИЛГО
Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг усны хэрэглээ, түүний зүй зохистой ашиглалтын талаарх хүүхэд багачуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, тэднийг өөрийн үзэл бодлоо илэрхийлж усны үнэ цэн, ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлан таниулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
ХАМРАХ ХҮРЭЭ
Ерөнхий боловсролын сургуулийн 15-18 насны сурагчдын дунд зохион байгуулна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ http://ow.ly/plWE50E0S1A
“СУРЧ, ХӨГЖИХ БОЛОМЖ БА ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ”
ВИДЕО БҮТЭЭХ УРАЛДААН 19-22 нас
ЗОРИЛГО
Видео бүтээлээр дамжуулан хүүхэд залууст мэдээллийн технологийн дэвшилтэт технологид тулгуурлан өөрийгөө хөгжүүлэх, харилцан суралцах боломжийн талаар бусадтай үзэл бодлоо хуваалцах, идэвх оролцоог дэмжих, олон нийтийг уриалах, сэдэлжүүлэхэд чиглэгдэнэ.
ХАМРАХ ХҮРЭЭ
Монгол Улсын хэмжээнд 19-22 насны их, дээд сургуулийн оюутнууд оролцох боломжтой.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ http://ow.ly/plWE50E0S1A
УРАЛДААНЫГ ДҮГНЭХ, ШАЛГАРУУЛАХ
Уралдааны бүтээлийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний 17:00 цаг хүртэл yremongolia@gmail.com хаягаар хүлээн авна.
Шалгаруулалт:
I шат - Оролцогчдын бүтээлийг 2021 оны 04 дүгээр сарын 10-наас 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл цахим сүлжээнд байршуулж, цахим хандалт болон шүүгчдийн саналыг үндэслэн эхний 10 бүтээлийг шалгаруулна.
II шат- Мэргэжлийн сэтгүүлч, гэрэл зурагчин, контент бүтээгчид болон зохион байгуулагчдын төлөөллийг багтаасан шүүгчдийн бүрэлдэхүүн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны дотор эцсийн шалгаруулалтыг хийнэ.
..............................
БОАЖЯ, БШУЯ, Швейцарын Хөгжлийн Агентлагын “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн зорилго, хүлээгдэж буй үр дүнгийн хүрээнд Олон улсын болон үндэсний бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаатай уялдуулан “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт нэгдсэн арга хэмжээг цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна.
Тус үйл ажиллагааг төслийн түшиц байгууллага Боловсролын Хүрээлэн, орон нутагт хэрэгжүүлэгч байгууллага Байгаль Орчны Мэдээлэл Сургалтын Төв ТББ болон Техникийн Зөвлөн Зохицуулах Үндэсний Баг (ТЗЗҮБ)-ийн гишүүн 11 байгууллага хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийт 6 салбар форумтай байна.
Эдгээрийн арга хэмжээний нэг болох “Өсвөр үеийнхний дуу хоолой-Байгаль орчны залуу сурвалжлагч” сэдэвт хүүхэд, залуучуудын 6 дахь салбар форумыг БОАЖЯ-ны харъяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв УТҮГ, “ТХБ-II” төслийг орон нутгийн хэрэгжүүлэгч байгууллага Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-ийн гишүүн, Байгаль орчны мэдээлэл, сургалтын төв ТББ хамтран 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр удирдан явуулах юм.
Уралдааны удирдамжийг: https://drive.google.com/.../11NVnOW8U1vp3pZk1cLHG... татаж авна уу
Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Боловсрол, шинжлэх ухааны яам
Swiss Cooperation in Mongolia
Боловсролын хүрээлэн - Mongolian Institute for Educational Research
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв
Боловсролын үнэлгээний төв
Насан туршийн боловсролын үндэсний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
Mongolian National Broadcaster