Англи хэлний XXVI улсын олимпиад МУИС-д 4.18-4.21-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тус олимпиадад МУБИС-ЕБС-ийн 9а ангийн сурагч Д.Мичид алт бэлдсэн багш Г.Рэнцэнханд, 9в ангийн сурагч Э.Оюунбилэг мөнгөн медаль бэлдсэн багш Г.Цэрэнсодном нар хүртлээ. Манай сургуулийн түүхэнд улсын олимпиадын анхны алт, мөнгөн медаль хүртэж байгаа нь гайхалтай байлаа.