Өсвөрийн улсын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээнд манай сургуулийн 10в ангийн сурагч Б.Тэмүүлэн амжилттай оролцож, багаараа АЛТАН медаль, хосоор ХҮРЭЛ медаль хүртлээ.
Түүний амжилтуудаас:
Монгол Улсын Өсвөрийн 3 удаагийн Улсын Аварга
Улаанбаатар хотын 5 удаагийн Аварга
МУ-ын Ширээний теннисний Цомын хошой аварга
Спортын 1-р зэрэгтэй тамирчин
13–15 насны ангиллын чансаагаар Монгол Улсад 1-рт бичигддэг сурагч юм.
Спортын талбарт сургууль, анги хамт олныхоо нэрийг өндөрт өргөж яваа авьяаслаг тамирчин сурагч Б.Тэмүүлэндээ халуун баяр хүргэж, цаашдын спорт болон сурлагын өндөр амжилт хүсье
