Таны хүү/охин шинэхэн сурагч боллоо. МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орсон бяцхан шавь нар минь дараах зүйлийг хангаж ирнэ үү ︕
1. Сурагчийн дүрэмт хувцас
“Шилмэл загвар” үйлдвэрийн дүрэмт хувцас
Бусад ерөнхий боловсролын сургуулиудтай ижил дүрэмт хувцас өмсөнө. Цэнхэр болон цагаан өнгийн хоёр ээлжний цамц авна. Зангиаг хичээл орсны дараа ярилцаж байгаад авна.
2. Спорт хувцас- Хичээл орсны дараа бүгд ижлийг хийлгэж өмсөнө. Одоо бол зөвхөн пүүзийг нь аваарай.
3. Үдийн цайны хэрэгсэл- Төмөр дотортой, халдаггүй, хоол, цайны аяга, халбага сэрээ, үдийн цай уух үедээ ширээн дээр дэвсэх цагаан өнгийн алчуур, аяга тавгаа хийх уут, гар ариутгагч, хуурай болон нойтон сальфетка, солих маск, маск хийх уут сав
4. Сурагчийн цүнх- Хүүхдийн биед эвтэйхэн овор багатай, цацруулагчтай байх.
5. Хичээлийн дэвтэр- Дөрвөлжин дэвтэр-10ш (12 хуу), элементийн дэвтэр-10ш (12хуу),
Улаанбаатар принтийн дэвтэр- /том үсэг, у болон ү гэх мэт үсэг бичихэд зориулагдсан тасрхай шугамтай/, дэвтрийн хавтас, мөн бүх дэвтрээ хийх тасалгаатай том хавтас
6. Зургийн дэвтэр- 12 хуудастай, ар нь салдаггүй байх
7. Үзгэн бал- хүүхдийн гарт эвтэйхэн, гарц сайтай, 0,5 тай нарийн гардаг, цэнхэр өнгөтэй.
8. Харандаа- 0,5н харандаа авахгүй. Балын харандаа авна. Өнгийн харандаа 6-8 өнгөтэй.
9. Өнгийн цаас- А4 хэмжээтэй-1ш, ам дөрвөлжин-1ш
10.Хайч-Хамгаалалттай
11. Цавуу-шингэн биш байх
12. Шугам-Төмөр биш, 15см-тай байх
13. Баллуур
14. Үзүүрлэгч- Тоглоомон хэлбэртэй биш байх
15. Үзэгний сав- Төмөр биш, тоглоом шиг хэлбэртэй биш байх.
16. Усан будаг, бийр, баримлын шавар