“ Шинжлэх ухааны 7 хоног” үйл ажиллагааны хүрээн дэх "Science Week - 2026" Биологийн туршилт, судалгааны ажлын уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Сурагчдын шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэх, онолын мэдлэгийг амьдралтай уялдуулах зорилготой тус уралдаанд 10-12-р ангийн 5 бүлгийн 6 баг нийт 7 судалгааны ажлаа амжилттай хэлэлцүүллээ.
Судлаач сурагчид ургамлын физиологи, эс судлал, хүний эрүүл мэнд, микро организмын чиглэлээр бие даасан судлаачийн түвшинд ажиллаж , туршилт, судалгаагаар дэвшүүлсэн таамаглалаа батлан хамгаалж, амжилттай хэлэлцүүллээ. Уралдааныг Рубрик үнэлгээний дагуу сургалтын менежер Г.Энхцэцэг, биологийн багш Ж.Гүррагчаа, химийн багш М.Болортуяа нар шүүн тунгааж, сурагчдад үнэтэй зөвлөгөө өгч ажиллалаа.
Ийнхүү :
Тэргүүн байрт: 11а ангийн Ц.Алдар , Б.Намуулан, Б.Нарангоо, нарын бүрэлдэхүүнтэй баг “Мөөгөнцрийн амьсгал ба өсөх оптимал орчин” сэдэвт судалгааны ажлаар
Дэд байрт: 11а ангийн Д.Мичид, А.Мөнхдалай, Д.Эгшиглэн нарын бүрэлдэхүүнтэй баг “Гурвалсан мэдрэлийн гиперестази ба түүний удамшлын зүй тогтол “ сэдэвт судалгааны ажлаар
Гутгаар байрт : 12А анги Ш. Зулсар, А.Индира, Г.Гоомарал нарын бүрэлдэхүүнтэй баг “Өнгө ба ой тогтоолт ” сэдэвт судалгааны ажлаар тус тус шалгарав. Амжилттай оролцсон нийт сурагчдадаа болон тэднийг чиглүүлэн ажилласан зөвлөх багш нар, шүүн тунгаасан эрхэм шүүгч нартаа баяр хүргэж, шинжлэх ухааны цаашдын замд нь өндөр амжилт хүсье.
5-р сарын 12-нд шагналыг нэгдсэн журмаар гардуулна.
Хүндэтгэсэн : БУЗАН-ийн нэгдэл, Green biology МХБ
