МУБИС-ийн харьяа ЕБС-ийн бага ангид хэрэгжиж буй “Дэлхийн боловсролыг багаасаа” нэмэлт хөтөлбөр

 

Дэлхийд боловсролын чанараар тэргүүлэгч улс орнууд ирээдүйд чиглэсэн боловсролын бодлого хэрэгжүүлж эхэлжээ. МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль нь олон улсын тэргүүн туршлагыг судалж, Монгол Улсын Боловсролын тухай хууль тогтоомж, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод нийцүүлэн хүүхэд бүрийг 21-р зууны ажил амьдралд бэлтгэх зорилгоор “Дэлхийн боловсролыг багаасаа” бага боловсролын сургалтын нэмэлт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.