МЭДЭГДЭЛ- 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД МУБИС-ИЙН ХАРЬЯА ЕБС-ИЙН НЭГДҮГЭЭР АНГИД СУРАГЧ ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

МЭДЭГДЭЛ
2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НЭГДҮГЭЭР АНГИД СУРАГЧ ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ-ЫН 2.2 дахь заалт /Тухайн хичээлийн жилд МУБИС-ийн захиргаа болон МУБИС-ийн ҮЭХ-ны харилцан байгуулсан хамтын гэрээ, “МУБИС-ийн харьяа ЕБС-ийн дотоод журам”-ын 2.11.12 дахь заалтын дагуу МУБИС-ийн багш, ажилтан, албан хаагчдын төрсөн хүүхэд ба тус сургуульд суралцдаг сурагчдын төрсөн дүү нь хүсвэл бүртгэлгүйгээр 1-р ангид элсэн суралцах эрх үүснэ. Дээрх заалтад хамрагдсан сурагчдын тооноос хамаарч цахим бүртгэлийг явуулна./-ын дагуу бүртгэгдсэн хүүхдийн тоо 90 хүрсэн тул цахим бүртгэл явагдахгүй болсныг мэдэгдье.
Жич: Эцэг эх, асран хамгаалагч хүссэн тохиолдолд “Сургуульд орох бэлтгэл - нулимсгүй сурцгаая” хөтөлбөрт хүүхдийнхээ хамтаар хамрагдаж болно.
Бүртгэлийг 4 сарын 10, 11-ний өдрүүдэд 10:00 цагаас 15:00 цаг хүртэл тус сургуулийн 309 тоот өрөөнд хийнэ.