Боловсролын ерөнхий газрын 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийн 'Үе тэнгийн дээрэлхлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах нээлттэй сувгийг тогтмол ажиллуулах, мэдээлэл өгсөн хүүхэд болон иргэний нууцыг хадгалж, дээрэлхэлд өртсөн хүүхдэд "Хүүхэд хамгааллын шуурхай тусламж" үйлчилгээ үзүүлэх,' заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд дараах ажлуудыг бодитоор хэрэгжүүлж, тогтмолжуулан ажиллаж байна.

📦 "SECRET BOX" БА ЦАХИМ СУВАГ
Сурагчид өөрт тулгарсан асуудал, үе тэнгийн дээрэлхэлтийн талаар айдасгүйгээр мэдээлэх боломжийг бид бүрдүүллээ:
1. Биет суваг: Сэтгэл зүйчийн өрөөний гадна байрлах "Secret Box" 🗳️
2. Цахим суваг: "Mandala Psychology Club"-ийн албан ёсны цахим хуудас
(Эдгээр сувгаар ирсэн мэдээллийн нууцлалыг сэтгэл зүйч мэргэжлийн ёс зүйн хүрээнд бүрэн хариуцна)
БАГШ ТАНЫ ОРОЛЦОО ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
☘️Сэтгэл зүйн хувьд айдасгүй, бусадтай харьцуулагдаагүй, өөрийгөө хамгаалагдсан гэдгээ мэдэрсэн хүүхэд л сурч боловсрох бүрэн чадамжтай байдаг тул багш та энэхүү хайрцагны ач холбогдлыг сурагчдад таниулж, мэдээллийг түгээснээр анги доторх далд зөрчлийг эрт илрүүлж, сургалтын чанарыг дэмжих, хуулиар хүлээсэн хүүхэд хамгааллын үүргээ хэрэгжүүлж буй хэрэг болно.
☘️Ийнхүү "Secret Box" болон багш нарын идэвхтэй оролцоо нэгдсэнээр сургуулийн орчинд хэн нэгнийг гадуурхахгүй байх, суралцагч бүрийн аюулгүй байдлыг хангах, итгэлцэл дээр суурилсан хамтын ажиллагааны тогтолцоог бодитоор бүрдүүлж байгаа юм.
Багш таныг дараах чиглэлд хамтран ажиллахыг уриалж байна:
📢 Мэдээлэл түгээх: Хайрцагны ач холбогдлыг сурагчдад таниулж, тусламж авах боломжтойг сануулах.
🔍 Эрт илрүүлэг: Анги доторх далд зөрчил, гадуурхалт, харилцааны үл ойлголцлыг ажиглаж, сэтгэл зүйч нийгмийн ажилтанд мэдэгдэх.
🛡️ Хуулийн хэрэгжилт: Энэхүү ажлыг дэмжсэнээр та хуулиар хүлээсэн хүүхэд хамгааллын үүргээ бодитоор хэрэгжүүлж буй хэрэг болно.
Мэдээллийн дагуу дээрэлхэлтэд өртсөн хүүхэд бүрт:
✅ Сэтгэл зүйн анхан шатны тусламжийг шуурхай үзүүлнэ.
✅ Шаардлагатай тохиолдолд "Хүүхэд хамгааллын баг"-т кейсийг хуваалцан хамтран шийдвэрлэнэ.
✅ Хүүхдийг эрсдэлт нөхцөлөөс тусгаарлах цогц арга хэмжээг авна.