2022-04-29 ний Баасан гарагт танхимаар хичээл орохгүй бөгөөд манай сургуулийн нийт сурагчид “Байгаль дахь хичээл” хөтөлбөрт хичээлд хамрагдах юм.
Энэхүү аяллын үйл ажиллагааг “Масс тур” компанитай хамтран зохион байгуулна.
Хүүхдүүд Тэрэлжид байрлах “Байгалийн нууц” жуулчны бааз дээр бүтэн өдрийн турш байгальд, агаар салхинд гарангаа ангийн найзуудтайгаа хамт нэгэн өдрийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэх юм.
Сурагчдыг ангийн багшаас гадна 2 багш, нийт 3 багш хариуцаж явна.
"БАЙГАЛ ДАХЬ ХИЧЭЭЛ" үйл ажиллагааны хөтөлбөр