ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ САЙН САХИАРАЙ

ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ САЙН САХИАРАЙ. ОМИКРОН ба тайлбар, сэрэмжлүүлэг SARS-CoV-2 вирусийн Омикрон хувилбар нь анх 2021 оны 11-24-нд ДЭМБ-д бүртгэгдсэн. Өмнөд Африкт 2021 оны 11 сарын 9-ний өдөр өвчтөнөөс цуглуулсан сорьцоос илэрсэн байна. Тус хувилбарт олон тооны мутаци байгаа бөгөөд урьдчилсан байдлаар бусад хувилбаруудтай харьцуулахад Омикрон хувилбар нь дахин халдварлуулах чадвар өндөр байгаа юм. Одоогийн хэрэглэж буй ПГУ оношлуур нь Омикрон хувилбарыг илрүүлж чадаж байгаа юм байна. ДЭМБ-аас хувь хүмүүст хандан дараах зөвлөмжийг гаргасан байна. Өөрт тохирсон амны хаалт зүүх, Гарын эрүүл ахуй сахих, Хүн хооронд зай барих, Дотоод орчинд агааржуулалт сайтар хийх, Хүн олонтой газар явахаас зайлсхийх зэргийг онцолжээ.