Сургуулийн хоол зүйч Б.Чаминчулуу 4,5-р ангийн 225 хүүхдэд ШУТИС-ийн биотехнологи, шим тэжээлийн мэргэжилтэн багш нарыг авчирч сургалт зохион байгууллаа.

"Үдийн хоол" хөтөлбөр улс даяар хэрэгжээд нэг хичээлийн жилийг үдэх гэж байна. Бид хүүхдүүддээ чанартай, эрүүл хоолоор үйлчлэхийг хичээн ажиллаж байгаа билээ. Энэ удаа сургуулийн хоол зүйч Б.Чаминчулуу 4,5-р ангийн 225 хүүхдэд ШУТИС-ийн биотехнологи, шим тэжээлийн мэргэжилтэн багш нарыг авчирч сургалт зохион байгууллаа. Бэлэн бүтээгдэхүүн, хэт амтлаг, хэт өнгөлөг хоол хүнсэнд дурлах болсон өнөө цаг үед маш хэрэгтэй үйл ажиллагаа боллоо. Хичээнгүйлэн ажиллаж байгаа хоол үйлдвэрлэлийн газрын хамт олондоо, хоол зүйч Чаминчулуудаа баяр хүргэж талархал илэрхийлье.