12-р ангийн сурагчдаас IELTS оноо 7.5 хүрсэн амжилт үзүүллээ .

Энэ жилийн 12-р ангийхан маань урамтай байна шүү. 12а Үржинханд маань ielts 7.5 авсан сайхан мэдээ дөнгөж сая авлаа. 12а Хүслэн ielts 7.0, 12б Тэмүүлэн ielts 7.5, 12a Болор-Эрдэнэ 6.5 тус тус авсан бөгөөд 12а Наранзул Хятадын их сургуулийн тэтгэлгийн 2р шатанд тэнцсэн, 12б ангийн сурагч Уярал Унгарт 100℅ тэтгэлэгтэй суралцах болсон байгаа одоогоор өөр сургууль руу шилжсэн ч энэ сургуульд суурь англи хэлээ заалгасан Хүслэнзаяа ielts 8.0, Эмүжин ielts 8.5 Аминзаяа Ану ын тэтгэлэг, Энх-Ундрал Окспордын их сургуулийн тэтгэлэг авсан зэрэг баярт мэдээ ар араасаа ирж багш хүний жаргалыг энэ өдөр эдлэж сууна. Үргэлжлүүлээд олон сайхан мэдээнүүд ирнэ гэдэгт итгэлтэй байна. Хамтран ажилладаг та бүхэндээ эерэг сайхан энергийг дамжуулж байна. Бэлтгэсэн Англи хэлний Г.Рэнцэнханд  багшдаа ажлын өндөр амжилт хүсье.