НИЙТ ЭРДЭМТЭН БАГШ , СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ ТА БҮХЭНДЭЭ ДЭЛХИЙН БАГШ НАРЫН
29 ДЭХЬ ӨДӨР МОНГОЛЫН БАГШ НАРЫН 57 ДАХЬ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.
Гурвалжин оройтой цагаан өргөөндөө
Гучин шавьдаа эрдэм хайрласан
Орчлонг танихын үүдийг нээгээд
Оргилуун хүсэлд минь жигүүр ургуулсан
Үзэг барьсан амьд бурхан
Үгүйлэн санасан миний багш та
Багш та
Тасалсан хичээлд минь мөрдөгч байсан
Таталсан бичгинд минь зөвлөгч болсон
Шөнийн зүүдэндээ ч биднийгээ л гэсэн
Шүлгийн минь эзэн миний багш та
Үзэг барьсан амьд бурхан
Үгүйлэн санасан миний багш та
Багш та
Аяны дөрөөг минь сүүгээр мялааж
Аяран уяран нулимс унагасан
Ахин уулзахын түмэн ерөөлөөр
Амьдралын харгуйд үдэж мордуулсан
Үзэг барьсан амьд бурхан
Үгүйлэн санасан миний багш та
Багш та
Алтан сургаалаа харамгүй хайрласан
Алдаа оноог минь дэнсэлж сургасан
Ардын багшаа таныхаа ачийг
Ашид бидэн чинь хэзээ ч мартахгүй ээ
Үзэг барьсан амьд бурхан
Үгүйлэн санасан миний багш та
Багш та