Зуслангийн 2-р ээлж эхэллээ.

Өнөөдөр бид “ Гэрээ мартсан долоо хоног” буюу 2-р ээлжийн  5-6-р ангийн амрагч хүүхдүүдээ угтан авлаа. Энэхүү ээлжийн онцлог англи хэл, стем , шатрын сургалтуудтай. Спорт урлагийн авьяас  чадвараа  хөгжүүлэх, нүүдэлчин ахуй, өв соёлоо сэргээх, суралцах, өөрийгөө сорих, бие даах чадвараа хөгжүүлэн шинэ найз нөхөдтэй болж бие биенээсээ суралцдаг шинэ 7-хоног эхэлж байна.