Сайн байцгаана уу! 2022-2023 оны хичээлийн жилийн 2-р хагасаас эхлэн манай сургуульд PEARSON англи хэлний олон улсын хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ.

Сайн байцгаана уу! 2022-2023 оны хичээлийн жилийн 2-р хагасаас эхлэн манай сургуульд PEARSON англи хэлний олон улсын хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ. Уг хөтөлбөрт 5-аас 9 дүгээр ангийн сурагчид хамрагдах бөгөөд Pearson English Connect дэвшилтэт дижитал интерактив сургалтын платформ ашиглаж, хамгийн сүүлийн үеийн сурах бичиг, видео болон аудио контентоор дамжуулан англи хэлний мэдлэгээ сайжруулна.
Сурагчдад нээж, идэвхжүүлсэн хаягийн нэвтрэх нэрийг багшаар дамжуулан өгч байгаа.
Сурагчдыг платформ эсвэл аппликэйшн ашиглан хичээлийн дараах, тухайн хичээлээ бататгаж үзэх дасгалуудыг заавал хийсэн байхыг сануулах, хэвшил болгох /эцэг эхчүүд хамтран ажиллаж туслах/
Ангид үзсэн хичээлийг сурагчид хичээлийн бус цагаар цахим платформ юм уу аппликэйшн дээрээ хийх, мөн нэмэлт гэрийн даалгаврыг хийж илгээх гэсэн хоёр үйлдлийг заавал хийлгэсэн байна. Энэ нь тухайн сурагчийг ангид үзсэнээ платформ дээрээ дахиж хийж бататгах, үнэлүүлэх үндэслэл болно.
Бүлэг хичээл бүрийг зааж дууссаны дараа “UNIT TEST” онлайнаар сурагчдаас заавал авагдах болно.
Сурагчийн ном болон дасгал ажлын ном 2-р сардаа багтаж ирнэ гэсэн.
Эхлээд www.english.com/login вэбсайтаар аккаунт руугаа орж, ном дээрээ дарж идэвхжүүлнэ.
Нэвтрэх нэр, нууц үгийг зөв оруулж сурна. Нууц үгийн эхний үсэг томоор эхэлнэ. Нууц үгийг солихгүй.
Хэрэв нууц үгийг 3 удаа буруу оруулсан тохиолдолд аккаунт блоклогдоно. Энэ үед багш, эсвэл Тусламжийн баг нууц үгийг сэргээж өгнө. Энэ үеэр хугацаа алдах тул нууц үгийг зөв оруулахыг анхааруулах
Сурагчид компьютер, таблет, утас ямар ч ухаалаг төхөөрөмжөөс орж болно.
Сурагч утас, таблет дээрээ номоо ашиглахын тулд application татаж суулгана.
Интернэттэй орчинд Application дээр нэвтэрч, номоо бүлэг тус бүрээр татаж авна.
Аpplication дээр номоо татаж авснаар датагүй ажиллана.