Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаалын дагуу энэ жилээс "СУРАЛЦАГЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭВТЭР"-ийг хөтлөхөөр болж байгаа юм.
Энэхүү дэвтэр нь 6-18 нас хүртэл хөтлөгдөх бөгөөд эмч нь заасан нас хугацаанд үзлэг шинжилгээнд хамруулан, тэмдэглэлийг хөтлөн явах болно. Хувийн хэрэгтэй хамт төгсөхөд нь суралцагчид өгөх юм.
Иймд эхний 6 нүүрийг эцэг эх, асран хамгаалагч нараараа бөглөн ангийн багшаар дамжуулан эмчдээ буцааж өгнө үү.
Үүнд:
1. Суралцагчийн ерөнхий мэдээлэл, холбогдох утасны дугаар, хаяг гэх мэт /цусны бүлгийг баттай мэдэж байвал бөглөж болно./
2. Суралцагчийн цээж зураг наах
3. Төрснөөс хойш хийж байсан дархлаажуулалтын мэдээлэл /0-5 насанд хөтлөгддөг Эх хүүхдийн ягаан дэвтрээсээ эсвэл E-Mongolia-д орсон бүртгэлийг харж бичих/
4. Харшилтай эсэх мэдээлэл
5. Архаг хууч өвчин болон урьд нь өвдөж байсан өвчний мэдээлэл.
6. Харах болон сонсох эрхтний байдал
7. БУСАД
8. Дэвтрийг хөтөлсөн эцэг эх, асран хамгаалагчийн гарын үсэг зурагдах хүртэл бичнэ.
ЖИЧ: Дэвтрийг зөвхөн хөх өнгөөр бичнэ.
БАЯРЛАЛАА.
