"MY HEALTH” өдөрлөгт Ахлах ангийн 50 гаруй сурагч идэвхтэй оролцлоо.

МУБИС-ийн Оюутны холбоо, Оюутны "Y-peer" клуб, МУБИС-ийн харьяа ЕБС, МУБИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний төв хамтран БоСС-ийн Нийгмийн ажил-Хүүхдийн арга зүйчийн 3-р дамжааны оюутнуудын нөлөөлийн ажлын хүрээнд бэлгийн эрүүл мэнд, ЛГБТ болон гэр бүл төлөвлөлтийн талаар мэдлэг, мэдээллийг олгох зорилготой "MY HEALTH” өдөрлөгийг МУБИС-ийн харьяа ЕБС-ийн 11,12-р ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээнд идэвхтэй оролцсон сурагчдад БАТЛАМЖ олгосон онцлог байв. Ингээд зохион байгуулагч МУБИС-ийн Оюутны холбоо, клуб бусад хамт олон, оролцогч сурагч дүү нартаа талархал илэрхийльж амжилт хүсье.