Нагоягийн их сургуулийн ахлах сургуультай гэрээ байгуулав.

Захирал доктор, профессор М. Мөнхбаатар багш маань Японы Нагоя болон Шизуока их сургуулийн ахлах болон бага сургуулиудтай танилцаж, Нагоягийн их сургуулийн ахлах сургуультай гэрээ байгуулав. Японы боловсрол дэлхийд их дээгүүрт тооцогддог /6-р байр/ бөгөөд цэцэрлэгээс эхлэн,бага анги (6жил), дунд анги (3жил)-н суурь боловсрол (9жил) эзэмшсэний дараа ахлах ангид (3жил) сурдаг. Нэг ангид стандартаараа 40 хүүхэдтэй байдаг юм байна. Тэдний зорилго бол "Ирээдүйн Япон иргэнийг бэлдэхэд оршино" гэсэн уриатай. Тэдний “Интеграц хичээлийн цаг” хичээл нь тун сонирхолтой. Тус хичээлийн зорилго нь:
1. Хүүхэд өөрөө бие даан сэдвээ эрж хайж, бодож, шүүж, асуудал шийдэх чадварыг хурдан хөгжүүлэх; 2. Хүүхэд өөрийн амьдралын талаар боддог болсноор бүтээлчээр, өөрийн бодлоор судлагдахууныг судалж, сурах, сэтгэх өөрийн арга барилаар асуудлыг шийддэг болох. Сурагчдын математик, шинжлэх ухааны хичээлийн сонирхолыг татахын тулд ажиглалт, туршилт, төслийн судалгаагаар дамжуулан асуудал шийдвэрлэж туршлагаар суралцахуйг чухалчлах, сурагчдыг шинжлэх ухаанд сонирхолтой болоход туслахын тулд их сургууль, судалгааны хүрээлэн, музейтэй холбоо тогтоох, тэргүүний эрдэмтэд, судлаачдыг таниулж, ирээдүйн ажил мэргэжлийн тухай ойлголтыг дээшлүүлэх, сонирхлыг татах зэрэг онцлогтой юм.