Science fair 2023 -д манай сургуулийн сурагчид амжилттай оролцлоо.

АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан Science fair 2023 амжилттай болж өндөрлөлөө. Төсөлт уралдаанд Улаанбаатар хот болон 21 аймгаас 500 гаруй хүүхдүүд оролцлоо. МУБИС-ийн харьяа ЕБС-ийн Химийн багш М.Байгальмаа, М. Болортуяа нарын удирдлаган дор 6-11- р ангийн 5 баг амжилттай оролцож үүнээс 8 ба 11-р ангийн сурагчдын “Эко саван” төсөлт ажил 3-р байр эзэлжээ. Төсөлт уралдаанд амжилттай оролцсон багш сурагчдадаа хичээл сурлагын өндөр амжилт хүсье!