5а ангийн сурагч Г. Цэнд-Аюуш нь хөл хорионы үед цахим хичээлдээ идэвхтэй оролцохын зэрэгцээ бие даан үндэсний "босоо" монгол бичгээ суран, МУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан үзэсгэлэнд амжилттай оролцлоо

МУБИС-ийн харьяа ЕБС-ийн 5а ангийн сурагч Г. Цэнд-Аюуш нь хөл хорионы үед цахим хичээлдээ идэвхтэй оролцохын зэрэгцээ бие даан үндэсний "босоо" монгол бичгээ суран, МУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан үзэсгэлэнд амжилттай оролцож, сургуулиараа овоглон үзэсгэлэнд оролцсон бяцхан төлөөлөгчдийн хамт төрийн ордонд зочилжээ. Авьяаслаг бяцхан шавьдаа сурлагын өндөр амжилт хүсэхийн ялдамд үндэсний монгол бичигт шамдан суралцаж буйд талархал илэрхийлье︕