1-5 АНГИЙН ЭЦЭГ ЭХИЙН ӨДӨРЛӨГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА 4ДЭХ ӨДРӨӨ АМЖИЛТТАЙ САЙХАН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

НЭГ ӨДӨР , НЭГ ЦАГИЙГ СУРАГЧДЫН ДУНД ӨНГӨРӨӨЖ ДУРСАМЖ ДҮҮРЭН "БАГШ" БОЛСОН ЭРХЭМ ХҮНДЭТ ЭЦЭГ ЭХЧҮҮДДЭЭ БАЯРЛАЖ, ТАЛАРХСАНАА ИЛЭРХИЙЛЬЕ!
МУБИС-ийн харьяа ЕБС дээр “Эцэг эхийн өдөр” үйл ажиллагаа 4 дэх өдрөө амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд 1-5-р ангийн эцэг эхчүүд хуваарьт өдрийнхөө хичээлийг багаараа бэлтгэн зааж байгаа нь хүүхдүүдэд ч эцэг эхчүүдэд ч тун сонирхолтой, бүтээлч ажил болж байна. Манай эцэг эх, асран хамгаалагчид чин сэтгэлээсээ бидний ажлыг дэмжин идэвхтэй, санаачилгатай, бүтээлч үйл ажиллагаатай оролцож байна. Энэ өдрүүдэд тус сургууль дээр “Зочин багш”-аар олны танил эрдэмтэн доктор, хөгжмийн зохиолч, яруу найрагч, сэтгүүлч, эмч, жүжигчин гээд төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс уригдан ирж хүүхэд, багачуудтай уулзан сургалт явууллаа.
Нэг өдөр багшийн үүргийг гүйцэтгэн хичээл зааж байгаа эцэг эх, асран хамгаалагчид:
- Багшийн ажлын үнэ цэн
- Баяр бахдал
- асуудал бэрхшээлийг олж харан багштайгаа, сургуультайгаа илүү сайн ойлголцож шинэ санал, санаачилга гаргаж байгаа нь бахархмаар сайхан байна.
Ээж, аав бүхэн үр хүүхдээ сайн хүн болж сайхан амьдраасай гэж хүсдэг шиг багш бүхэн шавь нараа эрдэм боловсролтой, эх орондоо ихийг хийж бүтээх хүн болгохын тулд хичээж ажилладаг. Хүсэл, зорилго нэгтэй ээж аав, багш, сургууль хамтраад ажиллавал их ч зүйлийг хийж, эх орны минь ирээдүйд их ч тус болно доо.
? Яагаад таны хүүхэд тарах цагаасаа 10,20 минутын дараа гарч ирдгийг...
? Яагаад хичээлээс хоцорч ирэхэд дургүй байдгийг...
? Яагаад хичээлийн бэлтгэлээ сайн ханга гээд зэмлээд байдгийг...
? Яагаад өөрөөр нь бие даалга гээд үглээд байдгийг...
? Яагаад гэр бүлийн хүмүүжил чухал гэж яриад байдгийг... бага ч гэсэн ойлгосон байх аа.
ТА БҮХЭНДЭЭ ҮР ХҮҮХДЭЭ СУРГАН, ХҮМҮҮЖҮҮЛЭХИЙН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!