МУБИС-ийн харьяа ЕБС-ийн Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын сурагчид Сайн дурын төвд зочилж тус төвийн зохион байгуулдаг арга хэмжээ болон гарын доорх материал ашиглаж урласан бүтээлүүдтэй танилцлаа.
Сурагчдын хувьд Сайн дурын ажил хийснээр ямар давуу тал, ач холбогдолтой болох талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлсэн үр дүнтэй ажил боллоо.
Сайн дурын ажил гэдэг нь: Сайн дурын ажлыг сайн дурын ажил болгодог хамгийн чухал онцлог нь хариу нэхэлгүй, сайн санааны үүднээс аливаа зүйлийг хийх юм.