СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ М.МӨНХБААТАР ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАГДЛАА. ТАНЬДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ.

#МУБИС-ИЙН БАГШ НАР ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

МУБИС-ийн 74 дэх хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа тохиож буй энэ сайхан гэгээн өдөр 3 эрдэмтэн багш төрийн шагнал хүртлээ.
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар
• ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ТАЙСААГИЙН НЭМЭХЖАРГАЛ,
• ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР МӨНХБАЯРЫН МӨНХБААТАР,
• АЛТАН ГАДАС ОДОНГООР ЯДАМЖАВЫН МӨНХСАЙХАН нар тус тус шагнагдлаа. 
Шагналыг МУБИС-ийн Ректор, профессор Ж.Батбаатар гардуулан өгч, МУБИС-ийн удирдлага, хамт олон баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.