Тэртээ 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр жанжин Дамдины Сүхбаатараар удирдсан Ардын цэрэг Хиагт хотыг чөлөөлжээ. Анхны ялалтаа байгуулсан энэ өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэх болсон.
Улмаар 2011 оноос батлан хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй, оруулах, тангараг өргөж цэрэгт алба хаасан, хаах бүх нийтийн баяр болгож “Монгол цэргийн өдөр” хэмээн тэмдэглэж байна.
Эх орныхоо тусгаар тогтнол, батлан хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй Та бүхэндээ Монгол цэргийн өдрийн баярын мэнд хүргэе.
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!
