Томуугийн Вакцин хийсний дараа анхаарах зүйл !

Томуугийн Вакцин хийсний дараа анхаарах зүйл !
Вакцин тарьсан газрыг хуурай хөвөнгөөр зөөлөн дарна. Хөндөж, цохиж, нухаж болохгүй.
Вакцин тариулсан өдөр усанд орох, хэсэг газрыг маажих, цохих, эм болон ариутгалын бодис, хөхний сүү, тос зэргийг түрхэх, хүйтэн жин тавихгүй.
Вакцин хийлгэсэн хүүхдэд тарьсан хэсэгт хөндүүрлэх, хавдах, улайх, халуурах, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэг 1-3 хоног ажиглагдана. 3-с олон хоног илэрвэл эмчид хандахыг зөвлөнө.
Сургуулийн эмчийн утасны дугаар 88893521
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөмж болгодог Солонгосын GC FLU ханиад томууны вакциныг улирлын ханиад томуугаас урьдчилан сэргийлэхэд хэрэглэсэн.
Томууны вакцин хийлгэснээс хойш 14 хоногт дархлаа тогтоно.
Энэ 14 хоногт даарч хөрөхгүй дархлаагаа дэмжиж, стрессгүй, сайн унтаж амрах болон халдварт өвчтэй байж болзошгүй хүнээс хол байж, хувийн ариун цэвэрээ сайн сахиж, гараа тогтмол савандаж угааснаар өөр халдвар авахаас сэргийлж чадна.