2021 оны 9 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн "Дэлхийн боловсролыг багаасаа" - "Бяцхан энтрепренер" хөтөлбөрийн хагас жилийн тайлан хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

2021 оны 9 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн "Дэлхийн боловсролыг багаасаа" - "Бяцхан энтрепренер" хөтөлбөрийн хагас жилийн тайлан хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа. Бидний байгуулсан "Бяцхан энтрепренер" танхим маань хүүхэд бүрийн хүсэн тэмүүлсэн, эрх чөлөө, аз жаргалаа мэдэрсэн, өөртөө итгэх итгэлийг бадраасан, өөрийгөө илэрхийлэхэд маш чухал дэмжлэг үзүүлсэн ач холбогдол бүхий орчин байж чадлаа. Үүнийг дагаад багш нарын болон эцэг эхчүүдийн хандлага, харилцаа, арга зүйд эерэг сайхан өөрчлөлтүүд гарч байгааг энэхүү хөтөлбөрийг "ханцуй шамлан" хэрэгжүүлж байгаа багш нар маань санал нэгтэй илэрхийллээ. Хамтран ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлж улам их амжилтыг хүсэн ерөөе.
Ирээдүйд:
Суралцагчдын сурах үйл нь тэдний чөлөөт харилцаа, хүсэл сонирхол, хувийн хөдөлгөөнт төхөөрөмжид суурилах бөгөөд
Суралцагчийн суралцах орчин нь:
- Чөлөөтэй
- Ямар ч хана, анги гэж байхгүй
- Байгальд ойр, байгальтай холбоотой
- Суралцагчид өөр хоорондоо нягт холбоотой
- Олон талт, Хамтын үйлд суурилсан байх юм.