СБД-ийн I бүсийн багш нарын "УР ЧАДВАР"-ын уралдаанд Н.Ариунтамир багш амжилттай оролцлоо.

Бага боловсролын залуу багш нарын үйл ажиллагааг сурталчлах тэдний нэр хүндийг өргөж, хамтын үйл ажиллагааг сайжруулан хүүхэд бүрийг хөгжүүлэх, хичээл заах арга туршлагыг түгээн дэлгэрүүлж , ээлжит хичээлийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан СБД-ийн I бүсийн багш нарын "УР ЧАДВАР"-ын уралдаанд арга зүй, ур чадвараараа хошуучлан  4-р ангид математикийн хичээл зааж Дэд байр эзлэлээ. 

Ариунтамир багшдаа  халуун баяр хүргээд дараагийн шатанд нь амжилт хүсье.