МУБИС-ийн харьяа ЕБС-ийн ахлах ангид “Ирээдүйн оюутан” бэлтгэх хөтөлбөр

Сайн байна уу. Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүддээ дараах мэдээллийг хүргүүлж байна.
МУБИС-ийн харьяа ЕБС-ийн ахлах ангид “Ирээдүйн оюутан” бэлтгэх хөтөлбөрийг 2022-2023 оны хичээлийн жилээс эхлүүлэхээр болсонтой холбогдуулан X-XI ангийн хичээл сургалтын үйл ажиллагаа МУБИС-ийн XII байр болох Инновацийн төвд ирэх 1 дэх өдөр буюу 2022-09-19-ний өдрөөс эхлэн зохион байгуулагдахаар боллоо.
Дашрамд дурдахад ахлах ангийн хичээллэх энэхүү анги танхим нь их сургуулийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа тул өдрийн ээлжинд хичээллэж байсан 6-р ангийн 3-н бүлгийн 100 гаруй суралцагчид ах, эгч нартайгаа хамт өглөө бүр 7:45 минутаас хичээллэж эхлэх болсон таатай мэдээг дуулгаж байна.
Хүндэтгэсэн: МУБИС-ийн харьяа ЕБС-ийн захиргаа 88024420