“ЗӨВ ХАНДЛАГА ЗӨВ ҮЙЛДЭЛ” АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

“ЗӨВ ХАНДЛАГА ЗӨВ ҮЙЛДЭЛ” АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийслэл хотынхоо түүхт 383 жилийн ойг тохиолдуулан “Хотын иргэн”-ий жилийн хүрээнд иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хотын соёлыг төлөвшүүлэх, дүрэм стандартыг сурталчлах, амьдрах орчныг сайжруулах, эрүүл мэндийг анхаарах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодит үр дүнд хүрэхүйц аянуудыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Эдгээр бүтээлч ажлуудын эхнийх буюу их хотын соёлтой иргэн төлөвшүүлэх, хүүхэд, багачуудаар дамжуулан нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилготой “Зөв хандлага-Зөв үйлдэл” аяны нээлт өнөөдөр МУБИС ХАРЬЯА ЕБС-ИЙН 10-12 Р АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Хамтдаа их хотын соёлтой иргэн байцгаая!