МУБИС-ийн харьяа ЕБC-ийн багш нар ээлжит бүтээлээ өлгийдөн гаргалаа.

МУБИС-ийн харьяа ЕБC-ийн багш нар ээлжит бүтээлээ өлгийдөн гаргалаа.
Тус сургуулийн эрдэмтэн багш нар анх STEM сургалтын хэрэглэгдэхүүн улсын хэмжээнд бүх ЕБС-д тараагдаж эхэлснээс хойш тасралтгүй бага ангидаа энэхүү арга зүйн дагуу хичээлийг тогтмол явуулж байгаа бөгөөд улсын хэмжээнд БХ, БМДИ болон бусад байгууллагуудтай хамтран STEM -р удаа дараа улсын хэмжээний сургалтыг амжилттай зохион байгуулаад байгаа билээ. Сургалт явуулж байх үеийн болон ЕБС-ийн багш нараас ирж буй голлох санал, зөвлөмж, сургалтын үйл явцад тулгарч буй бэрхшээл, ололт, амжилт бүхнээ нэгтгэн дүгнэж Бага ангийн багш нартаа зориулсан энэхүү гарын авлагыг хүргэж байгааг хүлээн авна уу.
Тус номыг ариутган шүүж үнэтэй зөвлөгөө өгсөн БШУЯ-ны бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, БХ-ийн захирал доктор, профессор П.Лхагвасүрэн, БМДИ-н захирал Ж.Болормаа, МУБИС-ийн БаС-ийн багш доктор, профессор Д.Энхцэцэг, “STEM Brainy Teach Mongolia” компанийн захирал Б.Алтанзагас болон тусалж, дэмжиж, саналаа өгсөн бүх хүмүүст талархал илэрхийлье.
Тус номын талаар асууж, сураглах, захиалга өгөхөөр бол С.Хэрлэн багш (99064992)-тай холбогдож болно