Дрон кодчилолын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс МУ-ын тамирчид медаль хүртлээ.

🏅Тэд чаджээ🏅
БНСУ-ын Намвон хотод 2023 оны 10 дугаар сарын 7-8нд зохион байгуулагдсан Дрон кодчилолын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын багийн тамирчин Ulaanbaatar Empathy School -ийн 10в ангийн сурагч Б. Анар-Эрдэнэ дунд ангийн төрөлд 3р байр эзэлж ХҮРЭЛ медаль, МУБИС-ийн харьяа Ерөнхий Боловсролын Сургууль -ийн 11б ангийн сурагч Н.Хосбаяр ахлах ангийн төрөлд амжилттай оролцож 4р байранд шалгарлаа. Авъяаслаг сурагчиддаа болон багийн хамт олон, бэлтгэж, дасгалжуулж зааварчилж хамтарч ажилласан бүх багш нартаа халуун баяр хүргэе!