МУБИС-ийн харьяа ЕБС-ийн төгсөгчдийн анхдугаар спортын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө

МУБИС-ийн харьяа ЕБС-ийн төгсөгчдийн анхдугаар спортын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 2015-2023 оны төгсөгчдийн төлөөлөл, баг тамирчид оролцлоо. Тэмцээн сагсан бөмбөг, волейболын төрлөөр явагдсан ба сагсан бөмбөгийн төрөлд 1-р байр П.Золжаргал багштай 2016-2017 оны төгсөлт болон Д.Ариунжаргал багштай 2017-2018 оны төгсөлт, 2-р байр О.Хүрэлбаатар багштай 2021-2022 оны төгсөлт, 3-р байр Байгальмаа багштай одоогийн 11-р анги тус тус эзэлсэн. Волейболын төрөлд 1-р байр Байгальмаа багштай 11-р анги, 2-р байр Т.Ариунзул багштай 2022-2023 оны төгсөлт, 3-р байр П.Золжаргал багштай 2016-2017 оны төгсөлт болон Д.Ариунжаргал багштай 2017-2018 оны төгсөлтүүд тус тус эзэллээ.
Нийт шавь нар, баг тамирчдадаа баярлалаа, мөн хамтран зохион байгуулж оролцсон 2017-2018 оны төгсөгч шавь нартаа болон О.Хүрэлбаатар, С.Анхзаяа, Т.Ариунзул багш нартаа баярлалаа. Та бүхэндээ ажлын амжилт хүсье.