Эрдэм мэдлэгийн түүчээ, ирээдүйн эздийг бэлтгэн бүтээн байгуулагч үе үеийн ачит багш, сурган хүмүүжүүлэгчид та бүхэндээ Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60 дахь өдрийн баярын мэндийг дэвшүүлье!
Мөн Монгол Улсын боловсролын салбарын тулгуур багана, эрдэм ухааны их уурхай болсон Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)-ийн түүхт 75 жилийн ой тохиож байгаад баяр хүргэж, сургуулийн үе үеийн удирдлага, эрдэмтэн багш нар, ажилтнууд болон оюутан төгсөгчдөд халуун баяр хүргэе!
Мэдлэгийн гэгээг түгээх та бүхний их үйлсэд амжилт хүсэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн орон зай, цаг хугацааг даван талархаж байна.
