Багийн довтлогч 5а ангийн сурагч Г.Бумбаяртаа амжилт хүсье.

ОХУ-ын Улаан-Үд хотод 2022 оны 10 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд 2011, 2012 онд төрсөн 10, 11 настай хүүхдүүдийн дунд шайбтай хоккейн “ЗОЛОТАЯ НЕРПА” (“Алтан далайн хав”) олон улсын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү тэмцээнд Монгол улсаас оролцсон “Мэргэн” хоккейн академийн “БАМБАРУУШ” баг ОХУ-ын Эрхүү, Чита, Забайкалск, Улаан-Үд хотын “IceБАРС”, “Юность”, “Байкал”, “Чита-1”, “Чита-2”, “РСШОР”, “Сарма” гэсэн 7 багтай өрсөлдөж, 4 хожил, 1 тэнцээтэйгээр багаараа Тэргүүн байр эзэлж, Алтан медаль хүртэн, цомын эзэн боллоо. Багийн довтлогч манай сургуулийн сурагч Г.Бумбаяртаа амжилт хүсье.