Эрдмийн хишгээ харамгүй хайрласан багш нарын
Энхрий үрсээ урамшуулан дэмжсэн ээж аавуудын
Эрдэм номдоо шамдан суралцсан шавь нарын
Эгнэгт дурсах “Үсэглэлийн баяр” үнэхээр сайхан болж байна.
Аав ээжийнхээ өврөөс салаагүй шахам зургаан настнууд цэцэрлэгийн тоглоомоо санан санан сурагч болж байсан цаг саяхан мэт. Харин тэд маань өнөөдөр ангидаа, сургуульдаа, найзууддаа, багшдаа үнэхээр дасжээ. Энэ өдөр тэд маань уншиж, бичиж, бодож, зурж, дуулж, хөгжимдөж сурснаа аав ээж, ах эгч, эмээ өвөө, ачит багш, найзууддаа танилцууллаа.