МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН

Мэргэжил сонголтын аяныг зохион байгуулах хүрээнд анги бүрээс мэргэжил сонголтын тест авсан бөгөөд шаардлагатай сурагчидтай сэтгэл зүйч уулзан зөвлөгөө мэдээлэл чиглүүлэг өгч ажиллаж байгаа билээ.
Аяны сүүлийн өдөр буюу 2026 оны 11-р сарын 20-ны өдөр ахлах ангийн сурагчдад зориулан илтгэгчдийн уулзалт боллоо.
Тус уулзалтад Ц.Цогбадрах (Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Хот байгуулалт, дэд бүтцийн судалгааны газрын гүйцэтгэх захирал) — Өөрийн мэргэжлийн замналын талаар болон гадаадад суралцах зөмлөмж, Л.Цэцэгсүрэн (Тотал идеал компанийн архитектор, ШУТИС-ийн шилдэг төгсөгч) — «Би хэн бэ?» сэдвээр , Б.Гоомарал (МУБИС-ийн Сэтгэл зүйн үйлчилгээний төвийн сэтгэл зүйч) — «Өөрийн нөөц боломжоо таних нь» сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.