5в ангийн сурагч Б.ЕСҮЙ гар зургийн 8 дахь удаагийн үзэсгэлэнгээ "ЭЭЖДЭЭ БАРИХ МИНИЙ БЭЛЭГ" нэртэйгээр төрөлх ЕБС дээрээ өнөөдөр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд захирал доктор, профессор М.Мөнхбаатар, анги удирдсан багш М.Мягмаржав болон багш нар, ангийн найз нөхөд, гэр бүлийн төлөөлөл оролцож баяр хүргэн амжилт хүсэв. Авьяаслаг уран бүтээлч сурагч Б.Есүй ковидын үеэр зурсан 500 гаруй бүтээлээсээ дээж болгон тус үзэсгэлэнг ЕБС дээрээ ийнхүү хоёр удаагаа нээж ачит багш нар, найз нөхөд, эцэг эхчүүдэд толилуулж эхэллээ. Уран бүтээлч, хөдөлмөрч сурагч Б.Есүйдээ баяр хүргэж, сурлага хөдөлмөр, уран бүтээлийн улам их амжилт хүсье.