МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн Баян-Өлгий аймаг дахь Лицей сургууль нээлтээ хийж албан ёсны хичээлээ эхэллээ.
Сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга Д.Бауыржан, МУБИС-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирал С.Гаура болон сургуулийн багш сурган хүмүүжүүлэгч, оюутан сурагчид оролцов.