ДАУНЫГ ОЙЛГОХ ДЭЛХИЙН ӨДӨР 03/21

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011 онд жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн Дауны Өдөр болгон тунхаглаж энэ өдөр дауны хам шинжийн талаар зөв ойлголт түгээх, дауны хам шинжтэй хүмүүсийг нийгмийн бүх шатанд тэгш оролцуулан тэдний аз жаргалтай, утга дүүрэн, зорилго тэмүүлэлтэй амьдрахад хүн бүрийн оролцоо чухал болохыг таниулах зорилготой өдөр юм.
Дауны хам шинжтэй хүмүүс бусдын адил амьдралынхаа туршид суралцаж, бусдын адил найзалж, сургуульд суралцаж, ажил хийж, ирээдүйн амьдралтайгаа холбоотой шийдвэрүүдийг гаргаж чаддаг.
#Ойлгоё, хүндэтгэе! 
Дэлхийн дауны өдөр. Яагаад өнөөдөр гэж үү? Яагаад гэвэл даунтай ихэнх хүмүүсийн 21 дүгээр хромсом нь хоёр биш гурвалсан байдаг болохоор 3 дугаар сарын 21-ний өдөр тэмдэглэдэг юм. Энэ хромсом нь дандаа баяр хөөр, инээмсэглэл өгдөг аз жаргалын хромсом болохоор даунтай хүмүүст худал нүүр царай гэж байдаггүй, тэд бүхнийг яг л байгаагаар нь хүлээж авдаг юм. Тэдний энэ онцлогийг ойлгож харилцах нь эрхийг нь хамгаалж буй хамгийн том илэрхийлэл юм.
#WorldDownSyndromeDay2024