АХУЙН ХҮРЭЭН ДЭХ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ, ХҮҮХДИЙГ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЪЯ...

Ахуйн хүрээн дэх хүүхдийн осол гэмтлийн түгээмэл шалтгаанууд:

Уналт: Шат, тавцан, цонх зэрэг өндөр газраас унах;

Түлэгдэлт: Халуун шингэн, хоол хүнс, цахилгаан хэрэгсэлд хүрэх;

Химийн хордлого: Эмийн бодис, цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг санамсаргүй хэрэглэх;

Цахилгааны осол: Залгуур, цахилгаан хэрэгсэлтэй буруу харьцах;

Гадны биет залгих: Тоглоомын товчин зай, ээмэг гэх мэт гадны биет залгих;

Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийг ахуйн хүрээний осол гэмтэл, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж хүүхдэд тавих хараа хяналт, анхаарал, халамжаа бүү сулруулаарай.
Эх сурвалж: ГССҮТ