СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛОО
2024.11.15-нд Сүхбаатар дүүргийн Тамгын газраас 2024 оны шилдэг хүүхдүүдэд шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд Засаг дарга М.Алтангэрэл, Засаг даргын Орлогч У.Өнөрцэцэг, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа болон ажил хариуцсан мэргэжилтнүүд, багш, сурагчид, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл оролцлоо.
ОНЫ ШИЛДЭГ СУРАГЧААР:
1. ОНЫ ШИЛДЭГ ТАМИРЧИН СУРАГЧААР 12А АНГИЙН СУРАГЧ Б.НАНДИН-ЭРДЭНЭ АМЖИЛТ: Улсын аврага шалгаруулах шүүтбоксын тэмцээн залуучууд ангилал/2-р байр мөнгөн медал/, WBC муайтай монгол холбооны УА шалгарууулах тэмцээн/залуучууд ангилал 3-р хүрэл медал/, МУ-ын хүчний байгууллагуудын гардан тулааны холбооноос зохион байгуулж буй CHINGGIS CUP ОУ-ын цэргийн гардан тулааны тэмцээн/насанд хүрэгч ангилал 2-р байр мөнгөн медал/, МУ-ын хүчний байгууллагуудын гардан тулааны холбооноос зохион байгуулж буй CHINGGIS CUP ОУ-ын цэргийн гардан тулааны тэмцээн/цом/, Өсвөр залуучуудын муайтай УА/залуучууд ангилал 2-байр мөнгөн медал/, Шүүтбоксын мэргэжлийн болон сонирхогчдын ОУ-ын аврага шалгаруулах анхдугаар тэмцээн /залуучууд ангилал 3-р байр хүрэл медал/, Шүүтбоксын мэргэжлийн болон сонирхогчдын ОУ-ын аврага шалгаруулах анхдугаар тэмцээн /хар бүс/, Монгол туургатны аврага шалгаруулах гардан тулааны тэмцээн зэрэг амжилтууд гаргасан байна.
2. ОНЫ ШИЛДЭГ ТАМИРЧИН СУРАГЧААР 12А АНГИЙН СУРАГЧ Б.ДӨЛГӨӨН АМЖИЛТ: Мөсөнд авиралтын УАШТ - техникийн төрлөөр (алтан медаль), Мөсөнд авиралтых УАШТ - хурд төрлөөр (хүрэл медаль), Ханан хаданд авиралтын УАШТ- техник төрлөөр (хүрэл медаль), Мөсөнд авиралтын хотын аварга шалгаруулах тэмцээн - хурд төрөл ( хүрэл медаль), Сүхбаатар дүүргийн Хүүхдийн Зөвлөлөөс гар утасны тоглоомны аварга шалгаруулах тэмцээн- mobile legends ( тэргүүн байр) зэрэг амжилтууд гаргасан байна.
3. ОНЫ ШИЛДЭГАВЬЯАСЛАГ СУРАГЧААР 11А АНГИЙН СУРАГЧ Ц.ЕСӨНХУЛАН АМЖИЛТ: “Шинэ үе” бүжгийн хамтлагт хичээллэж эхэлснээр АНУ-ын Флорида мужийн Орланда хотод болсон олон улсын хүүхдийн бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /World school Performance Cheer Championship/-д орчин үеийн бүжгээр амжилттай оролцож бага насны төрөлд “ДЭЛХИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛЬ”-н эзэд болсон ба бүх насны ангилалд гоцлол бүжгийн төрөлд 2-р байр, БНСУ-ын СӨҮЛ хотод болсон олон улсын хүүхдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /World school Performance Cheer Championship/-д амжилттай оролцож “ДЭЛХИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛЬ”, “ГРАН ПРИ” шагналыг хамтлагаараа хүртсэн амжилтуудыг үзүүлсэн байна.
Оны шилдэг хүүхдээр шалгарсан сурагчдад халуун баяр хүргэе.