Google Albus төслийн сургалтын баг багш, сурагчдад Google-ийн боловсролын хэрэглэгдэхүүнүүдийг таниулах, тэдгээрийг хэрхэн анги танхимд үр дүнтэй ашиглах, Google-ийн боловсролын хэрэглэгдэхүүнүүд багш, сурагчдын багшлахуй, суралцахуйд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлохоор ажиллаж байна. Төслийн сургалтыг “Teach for Mongolia” буюу “Илгээлтийн Багш” НҮТББ хариуцан МУБИС-ийн харьяа ЕБС-ийн багш, сурагч, удирдлагын багт зохион явуулж төслийн явцад багш нарт ганцаарчилсан болон бүлгийн уулзалт хийж дэмжлэг үзүүллээ. Төслийн сургалтын зорилго нь багш нарыг Google-н боловсролын бүтээгдэхүүнд танилцуулах, хичээл, сургалтад ашиглахад туслахад чиглэж байна. Ээлжит сургалтад багш нар маань амжилттай хамрагддлаа. Ирэх пүрэв гарагт дараагийн сургалт болно.