Швед улсын Uppsala их сургуулийн профессор, Лена Молин багш, оюутнуудтай уулзалт хийлээ

“Дээд боловсролын шинэчлэл” төслийн санхүүжилттэй “Багш бэлтгэх сургалтад нэгдмэл арга зүй (STEAM) нэвтрүүлж, хэрэгжүүлэх”, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн гишүүдтэй Швед улсын Uppsala их сургуулийн профессор, газар зүйн ухааны доктор Лена Молин 2016 оны 10-р сарын 11-ны өдөр МУБИС-ийн А-207 танхимд уулзалт хийлээ. Уулзалтаар Швед улсын газар зүйн хичээлийн жишээн дээр ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үнэлгээнд тогтвортой хөгжлийн боловсролын зарчим, үзэл санааг тусгаж буй байдал, туршлагыг танилцуулав.

Хөтөлбөрийн нэгдсэн алба